Израиль гал зогсоох асуудлаар тохиролцох боломж дипломат ажилтнуудад олгохын тулд цэргээ Газын зурваст оруулахх тухай шийдвэрийг наанадаж нэг хоногоор хойшлуулсан тухай өнөөдөр РИА Новсоти агентлаг израилийн засгийн газрын гишүүний мэдээг үндэслэн уламжлав. Израилийн тал энэ удаагийн мөргөлдөөнийг зогсоож төдийгүй олон улсын батлан даагчдыг оролцуулан Палестины шаантаг газрын асуудлаар урт хугацааны шийдвэр гаргахын төлөө тэмцэж байна. Нэрээ дурдаангуй этгээд энэ тухай мэдэгдэв. Юу гэвэл Египетийн зуучлалаар палестинчуудтай хийж байгаа хэлэлцээний тухай мэдээллийг Израиль албан ёсоор тайлбарлахаас татгалзаж байна. Хэлэлцээ дөнгэж эхэллээ. Израиль хэтийн төлөвийг буурьтай хэлэлцэхийн урьд буудлагыг бүрмөсөн зогсоохыг палестины талаас шаардаж байна.