Израилийн хуурай замын цэргийн ажиллагаа Газын зурваст явуулж ул болно гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр мэдэгдээд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа бух талд хандан гал нэн даруй зогсоохыг уриалав. Түүний хэлснээр Палестины шаантаг газарт цэргийн ажиллагаа явуулах нь байдлыг аюултай даамжруулах уршигтай болж мэднэ. Хүч хэрэглэх ажиллагааг зогсоох зорилгоор зохих алхам нэн даруй хийх нь зайлшгуй чухал. Бух талаас гал нэн даруй зогсоох ёстой гэж Бан Ги Мун Каирт хэвлэлийн бага хурал дээр хэлэв. Өнөөдөр Египетийн нийслэлд тэрээр Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай хэлэлцээ хийлээ. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутэй хэлэлцээ хийхээр тус улсад хурэлцэн очно. Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй хамт Израильд байх болно.

Газад мөргөлдөөн долоон едер ургэлжилж байна. ХАМАС хөдөлгөөний хэт даврагсад израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсны хариуд тус улсаас зурвсыг бембегдэж байна. Шаантаг газарт 111 хүн түүний дотор хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгджээ. Дэлхийн ба бус нутгийн хэдэн улс Израилийн тэнцүү бус ажиллагааг буруушаав.