Иран ХАМАС хөдөлгөөн ба «Лалын жихадыг» дэмжиж, палестинчуулд зохих зэвсэг техниктэй байна гэж үзэж байгааг өнөөдөр Ираны ГХЯ-ны телеелегч Рамин Мехамнпараст мэдэгдлээ. Дипломат ажилтан Иран улсаас «Фажр -5» пуужинг Газын зурваст нийлүүлж байна уу гэсэн асуултад шууд хариулахаас зайлсхийв. Палестины ард түмэнд тоноглол шаардагдаж байна гэж тэрээр үүний хамт хэлжээ. «Палестинд тусламж үзүүлэх нь лалын шажинт бух улсын үүрэг юм. Газад ямар улсаас пуужин нийлуулэж байгааг мэдэхийг оролдож байгаа бол израилийн тагнуулаас асуугаарай гэж Механмпараст нэмж хэлэв. Тегеран «дарлагдсан ард тумнуудийг» хамгаалах бодлого явуулж байна. Манай орон палестинчуудын эрхийг сэргээхийн телее байна гэж дипломат ажилтан онцлов. Газын зурвсаас израилийн нутаг дэвсгэрийг ираны үйлдвэрлэлийн «Фажр-5» пуужингаар бас будаж байна гэж израилийн телевизээр мэдээлсэн билээ.