АНУ Хятадыг Мьянмаас идэвхтэй шахан зайлуулж эхэллээ. АНУ-ын ерөнхийлөгчийн түүхэнд анх удаа тус улсад хийж байгаа айлчлал үүний нэг ёсны дохио болсон гэж оросын шинжээчид үзэж байна. Өчигдөр Барак Обамаг нисэх онгоцны буудлаас Янгонд хүрэх замын дагуу цугларсан олон мянган хун тосч авсан байна.

Вашингтон Мьянмаас эрдэнэ худалдан авахыг хориглосон шийдвэрийг мен айлчлалын емне хучингуй болгов. Урьд өмнө тус улсад хөрөгө оруулахыг зевшеерэв. Цэргийн хүнт засгийн эрхэнд гарснаас хойш Мьянмад хөрөнгө оруулахыг хориглосон билээ. Барак Обама ойрын хоёр жилд 170 сая долларын төсөвтэй байх АНУ-ын олон улсын хегжлийн агентлагийн уйл ажиллагааг Мьянмад сэргээх тухай мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн айлчлалыг Мьянмын эрх баригчид улс төрийн амьдралыг либералчлахад чиглэгдсэн хүчин чармайлты нь олон улсын хэмжээнд хулээн зевшеерсэн уйл хэрэг хэмээн үзэж байна. Тус улсад хяналтыг хүчингүй болгож, улс төрийн хоригдолуудад өршөөл узуулж, парламентын сонгууль явуулсан юм. Гэвч улс төрийн шинэтгэл явуулах яагаа ч угуй. Эрх баригч цэргийнхнийг энгийн засаг сольсон явдал жинхэнэ ардчилал тогт- сонү хэрэг биш. Гэвч АНУ үүнийг тоомсорлохгуй байна. Түс улс геополитикийн ашиг сонирхолоо дээдлүүлсэн. Геополитикийн судлалын академийн тэргуун дэд ерөнхийлөгч Константин Сивков үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ: «Америкийн тал Ойрхи Дорнод, Хойд Африкт ялагдсан. Тэнд америкийн нөлөө эрс багасаж, лалынхаар солигдож байна. Тус улсыг Латин Америкаас ч шахан зайлуулж байна. Тэнд гуйцэтгэх уурэг нь эрс багасав. Зүүн-өмнөд Ази ба Номхон далайн өмнөд хэсэг үлдсэн. Гэвч Хятад улс эдгээр бус нутагт маш идэвхтэй нэвтэрч байна. Иймээс АНУ мөн бус нутаг, түүний дотор Мьянмад гойд анхаарал тавих болсон. Тэнд Хятад худалдаа, эдийн засгийн салбар болон нийгмийн хүрээнд хөрөнгө оруулах талаар байр сууриа бэхжүүлсэн. АНУ Хятадын ур нөлөөний цаашдын еселтийг тогтоон барих бодолтой байна» гэв

Мьянмаас өөр улсад Хятадыг тогтоон барихыг АНУ бас оролдож байна. Барак Обама Мьянмаас гадна Тайланд Камбож хоёр улсад анхны айлчлал хийх нь тохиолдлын хэрэг биш гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Мьянма ер нь Зүүн-өмнөд Азийн талаар өгүүлж байна. Энэ бус нутгийг Хятадын ур нөлөөгөөс гаргахыг АНУ оролдож байна. Тус зорилгоор Вьетнам, Филиппинтэй холбоотой нутаг дэвсгэрийн асуудлыг ашиглаж байна. Хятадын аюул гэгчийг хэтрүүлж байна. Хятадын үүргийг сулруулж, бус нутгийг дан АНУ-ын ур нөлөөний талбай болгох талаар бүхнийг хийж байна. Зүүн-өмнөд Ази, түүний дотор Мьянма Хятадад ойртоход тохиромжтой газар талбай болсон. АНУ-ын цэргийн баазуудыг байгуулах нь нэгэн арга хэрэгсэл болсон» гэв.

Вашингтон Бээжингийн хоорондын сөргөлдөөн гаарах юм. Гэвч АНУ зорилгодоо хүрэхэд хэцүү байна гэж Константин Сивков үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятад угсаатны талаар бус нутагт ойр юм. Тэнд Хятад гаралтай хүмүүс ба хятадууд тус улсын хун ам зүйн асар их чадавхи болсон. Эцэст Хятадын эдийн засаг өрнүүн хөгжиж байхад АНУ-ынх унаж байна. Ойрын үед Хятад эдийн засгийнхаа чадавхиар АНУ-аас тэргүүлнэ. Удахгуй Хятад эхлээд геополитикийн дараа нь цэргийн нийт чадавхиараа АНУ-аас давна» гэв.

Мьянматэй цэргийн хэлхээ холбоог бэхжүүлэх нь Хятадын нэгэн урьтлал болжээ. Мьянмын ундэсний батлан хамгаалах армийн дэд командлагч, хуурай замын цэргийн командлагч Со Вин ХКН-ын ХVIII их хурал хуралдаж байсан едруудэд Хятадад айлчласан нь тохиоолдлын хэрэг бишээ. Хятадын БХ-ын сайд Лян Гуанле Мьянматэй стратегийн хэлхээ холбоог бэхжуулэхэд бэлэн байгааг Барак Обама Янгонд айлчлахын өмнө Бээжинд батлан илэрхийлсэн юм.