Берлинд оросын алдарт математикч Софья Ковлаевскаягийн нэрэмжит шагналыг оросын математикч хүртэв. Нэр хүндтэй энэхүү шагналын эздээр 14 орны залуу эрдэмтэд шалгарлаа. Тэдний дунд оросын эрдэтмэн Дмитрий Федосов байв.

Энэхүү шагналыг санаачилсан Гумбольдтын сангийн арга хэмжээнд 1953 оноос эхлэн дэлхий дахины өнцөг булан бүрээс 30 орчим мянган эрдэмтэд оролцожээ. Тэднээс 900 гаруй нь Орос улсаас оролцож байв. Жил бүр нилээд хэдэн шагналыг гардуулдаг. Ирээдүйтэй шагналууд дотор Софья Ковалевскаягийн нэрэмжит шагнал нь хамгийн их сэтгэл татдаг. Шагналын сангаараа Нобелийн шагналаас давдаг бөгөөд мөнгөөр хөрвуулвэл 1 сая 650 мянган еро байдаг. Ингэхэд шагналыг аль нэг амжилтын төлөө хүртээдэггүй. Чухамдаа энэ нь 5 жилийн хугацаанд Германы аль нэгэн эрдэм шинжилгээний үйлдвэрт боловсруулж болох шинэтгэлийн төслийн тэтгэлэг юм гэж “Наука и жизнь” /”Шинжлэх ухаан ба амьдрал” / сэтгүүлийн орлогч эрхлэгч Дмитрий Зыков ийн ярьж байна: «Тэтгэлэгийг авахын тулд судлаач өөрөө оролцох мэдэгдэл өгч болно. Үүний дараа нарийн мэргэжлийн нэр хүнд бүхий комисс энэ мөнгийг тухайн судалгаанд өгөх хэрэг байна уу, үгүй юу гэдгийг шийдвэрлэдэг. Түүнчлэн, тухайн хүнд өөрт нь аль болох ойр салбарын хүрээлэн юм уу, лабораторт судалгааны ажлаа явуулах боломж олгодог. Энэ бол маш ашигтай бас сонирхолтой сан. Ингэхдээ уг сан нь орос ч юм уу, германы ч юм уу шинжлэх ухаанд бус, харин бүхэлдээ шинжлэх ухааны хөгжилд ашигтай байхаар зориулагдсан юм» гэж хэллээ.

Оросын шагналтан Дмитрий Федосов нь 30 настай. Тэр сибирийн Юрга хотод мэндэлжээ. Тэр Новосибирийн их сургуулийн матемакик-механикийн тэнхимийг дүүргэсэн. Дараа нь тэр АНУ –ад сурч, докторын зэрэг хамгаалжээ. 2010 оноос тэр Герман улсад судлагаа шинжилгээний ажил явуулж байна. Дмитрий Федосов өөрийн эрдэм-шинжилгээний төслийн тухай “Оросын дуу хоолойд” ийн ярьсан юм: «Би судасны цусыг загварчлахаар буюу өөрөөр хэлбэл, хүний бие мах бодь дахь цусны улаан эсүүд болон тэдний процесуудыг загварчлах асуудлыг судлаж байна. Физикийн болон биологийн үүднээс тэдгээрийн ихэнхи одоогоор судлагдаагүй байгаа нь их сонирхол татаж байна. Чиглэлүүдийн нэг нь хавдар судлалтай холбоотой. Одоогийн байдлаар эмийн бэлдмэлүүдийг хүргэж чадах нано хэсгүүдээр дамжуулан дотор эрхтэнийг эмчлэх олон судалгааны ажил явагдаж байна. Анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа химийн дотор эмчилгээ нь эрүүл, өвчтэй бүх эд эсийг устгадаг. Тухайн өвчтэй эсэнд эмийг хүргэж чадах тийм аргыг эрэлхийлэхийг би зорьж байна. Энэхүү асуултанд би цусны хөдөлгөөнийг болон бичил хэсгүүдийг загварчлах аргаар хариулахыг оролдож байна. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн шаардлагатай байгаа газар аль болох үр ашигтай хүргэхийг хэлж байна.

Энэхүү шагнал нь дэлхийн анхны эмэгтэй профессор, 19-р зууны суут математикч Софья Ковалевскаягийн нэрэмжит юм. Тэр Орос улсад төрж, өсч, Германд сурч, Стокгольмын их сургуульд багшилж байсан. Механикийн салбарт нээсэн судалгааныхаа дүнд Ковалевская олон шагналуудыг хүртсэн. Софья Ковалевскаягийн нэрэмжит шагнал нь эрдэмтдийг европын шинжлэх ухааны элитүүдийн хүрээнд гаргаж ирдэг юм.