Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Израильд хүрэлцэн очих тухай израилийн «Гаарец» сонин мэдээлэв.Маргааш тэрээр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, ерөнхийлөгч Перес, ГХ-ийн сайд Либерман нартай уулзах юм. Клинтоны мэдээлэн тодорхойлох АНУ-ын байр суурь «Газад зэвсэгт мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх нь хэний ч эрх ашигт нийцэхгүйд» оршино. Өнөөдөр Камбожийн нийслэл Пномпеньд АНУ-ын ерөнхийлэгчийн аюулгуй байдлын асудал эрхлэсэн дэд зөвлех Бен Родс энэ тухай сэтгүүлдчдэд мэдээлэв. Үүний хамт Обама Газын зурваст хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаас түдгэлзэх хүсэлт Израильд тавиагуй. Израилийн удирдлага «аюулгуй байдлынхаа талаар биеэ даасан шийдвэр гаргах эрхтэй» гэж тэрээр узэж байгааг Родс тэмдэглэв.

АНУ Израилийн уйл ажиллагааг зөвтгэж байна. АНУ Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрч байна гэж ерөнхийлөгч Барак Обама сүүлийн өдрүүдэд удаа дараа давтаж хэллээ. АНУ мөргөлдөөний хариуцлагыг ХАМАС-т тулгаж байна.

Нетаньяху гал зогсоохыг оролдож, Газад хуурай замын цэргийн ажиллагааг 24 цагаар хойшлуулсан тухай мэдээлжээ. Цэргийн ажиллагааны хүрээг нэлээд өргөжүүлэхэд бэлэн гэж үүний өмнө Нетаньяху мэдэгдсэн билээ.Тель-Авив Газын зурваст 24-еес 48 цагхуртэл хугацаагаар гал зогсоохыг сонирхож байна гэж израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв.