Маргаан үүсгэсэн арлуудаас болж азийн орнуудын харилцаа түгшүүртэй болсон. Түгшүүртэй байдлыг намжаавал зохино гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама узэж байна. Өнөөдөр Камбожийн Пномпеньд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгуй байдлын асуудал эрхлэсэн дэд зөвлөх Бен Родс энэ тухай мэдэгдлээ. Обама өнөөдөр Пномпеньд Зүүн Азийн орнудын дээд хэмжээний уулзалтын хүрээнд тэнгис далайн аюулгуй байдал, нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг хэлэлцэх бодолтой байна гэж тэрээр нэмж хэлэв. Обама Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооноос санаачилсан «Болзолын хууль»гэгчийг Камбожад хэлэлцэх шийдвэр төгс байна гэж тэрээр нэмж хэллээ. Ням гаригт тус холбооны гишуун орнууд Хятадад хандан нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулах боломж олгох « Болзолын хууль» гэчийн асуудлаар албан ёсны хэлэлцээ хийхийг уриалжээ. Бээжин энэ хуулийг «тохиромжтой үед» хэлэлцэхэд бэлэн байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны телеелегч Цинь Ган мэдэгджээ.

Энэ намар Зүүн Хятадын тэнгисйн арлуудын тойрны маргаан Япон Хятадын хоорондын харилцааг хүндрүүлэв. Түүнээс гадна Зүүн-өмнөд Азийн хэдэн орон түүний дотор Япон Хятад хоёр улс Өмнөд Хятадын тэнгисийн хэдэн арал чухам ямар улсад харьяалагдах асуудлаар Хятадтай маргалдаж байна. Маргаан үүсгэсэн арлууд Хятадынх гэж тус улс үзэж байна. Үүний хамт Бээжин нутаг дэвсгэрт нь өнгөлзэж байгаа орнуудтай хоёр талын хэлэлцээ хийхэд бэлэн байна.