Кремль Интернетийн оросын хэсэгт улам хатуу хяналт тавьна гэж The Washington Post сонин үзэж байна. Рунетын «хар цэс» гэгч албан ёсоор бий болсны дараа гарсан тайлбарт энэ тухай өгүүлжээ. Интернетийн оросын орон зайг хязгаарлах арга хэмжээг шүүмжлэх нь хачин санагдана. Юу гэвэл бур 1996 онд өрнөдэд Интернетийн бүрэн эрх челеег хязгаарлахыг чухам АНУ л анх удаа оролдсон билээ.

Олон сайтын зохисгуй агуулга хүүхдүүдэд хохирол учруулж мэднэ гэж эхлээд эцэг эх, сэтгэл зүйч, багш наар болгоомжлов. 1996 онд АНУ-ын конгресст доромжлох буюу зохисгуй агуулгатай материалыг Интернетэд байрлуулахыг хориглосон « Алсын харилцаа холбооны зөв зохистой хэм хэмжээний тухай баримт бичгийг» боловсруулжээ. Баримт бичиг АНУ-ын Ундсэн хүүльд харшлаж байгаа нь даруй илрэв. Тэгээд түүний үйл ажиллагааг тур зогсоожээ.

Эдүгээ бүх улс орон Интернетийн мэдээллийг ямар нэг хэмжээгээр хянаж байна. Энэ нь ул үндэстэй уйл хэрэг юм. Учир нь Интернет самуун садар, мансууруулах бодисыг сурталчлах хэрэгсэл төдийгүй үзэл суртлын хүчирхэг зэвсэг, хэт даврагч үзлийн мөрийн хөтөлбөр болж мэднэ.

Ямар ч эрх баригчид Интернетийн талаар Хуний эрхийн бүх нийтийн тунхаглалыг удирдлага болгох ёстой гэж Германы идэвхтэн, Netzpolitik. org блогийн эрхлэгч Маркус Бекедаль үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Олонхи улс Хуний эрхийн бүх нийтийн тунхаглалд гарын үсэг зурсан юм. Эдгээр зарчмыг тоот орчинд ч баримтлах ёстой. Үнэн чанартаа хэрэглэгчдэд улам хатуу хяналт тавих болсон. Тэгснээр хэрэглэгчийн челеетэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хесердуулж байна. Хянан шалгах шинэ шинэ хөшүүрэг бий болж, мэдээлэл челеетэй авч хэрэглэх эрхийг хязгаарлаж байна» гэв.

Open Net Initiative байгууллагын шинжээчид дэлхийн улс төрийн газрын зургийг харгалзан Интернетэд тавих хяналтын зэрэглэлийг боловсруулж тогтоов. Интернетийг « хаа сайгуй хянах» рейтингээр Хятад тэргуулж байна. Техникийн боломжийг харгалзвал Иран, Узбекистан, Сири, Вьетнам, Куба болон хэдхэн мянган хэрэглэгчтэй Умард Солонгос Хятадын дараа орж байна.АНУ, Франц,Их Британи, Германи «ёс тедий хяналт тавих» улсуудын тоонд оров. Орос «шууд бус хяналт тавих» хэсэг орны нэг болсон.

Бур 2004 онд америкийн MetaCarta жижиг компани ямар ч цахим баримт бичгийг зохиогч чухам хаана байгааг тогтоох программыг зохиож эхлэсэн билээ. Пентагоны нэгэн салбар төслийг санхуужуулж байна. «Национальная оборона» сэтгүүлийн эрхлэгч Игорь Коротченко «ОДХ» радиод өгсөн ярилцлагдаа олонхи улсадийн ажил хийж байгааг тэмдэглээд: «АНУ-дийн боловсруулалт аль хэдийнэ бий болсон. Унэн чанартаа энэ нь дэлхийн цахим хяналтын систем юм. Интернет дэх идэвхжлийг бүртгэж, хамгийн гол нь тодорхой хэрэглэгчийг илрүүлж байна.Хэрэглэгчийн нэр тодорхой байх ёстой» гэв.

Өрнөдийн орнуудыг бодоход оросын эрх баригчид Интернетийн тусламжтайгаар нийгэм-улс төрийн үйл явцыг арга заль хийх яагаа ч угуй. Ер нь Интернетийг бүрэн хянан шалгах аргагуй гэж олонхи мэргэжилтэн үзэж байна.