1996 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтанд орсон хосгүй Байгаль нуурд аюул заналхийлж байна. Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр Усан цахилгаан станц /УЦС/ барихаар төлөвлөж байна. Гэтэл Сэлэнгэ мөрөн Байгаль нуур руу бүтэн жилийн урсгал усныхаа талыг цутгадаг. Усан сан барьж байгуулах болон урсгал усны тал хэсгийг Өмнөговь руу төлөвлөж буй нь нуур руу цутгах усны хэмжээг нилээд бууруулж мэднэ.

Орос улс дахь Дэлхийн онгон байгалийг хамгаалах байгууллагын /WWW/ төлөөлөгч Оксана Никитинагийн үзэж байгаагаар, Монгол улдсын дэлхийн банкны төслөөр барьж байгуулахаар төлөвлөгдөөд байгаа Шүрэнгийн УЦС нь Байгаль нуурын экосистемд хүчтэй сөрөг нөлөө үзүүлж магадгүй аж: «Монгол улсад УЦС барьж байгуулах төслүүдээс экологийн хувьд хамгийн тохиромжгүй нь Байгаль болон Сэлэнгэ мөрний сав нутгийн “Шүрэн “төсөл гэж Оксана Никитина үзэж байна.

Энэ мөрний гол урсгал дээр УЦС барихаар төлөвлөж байна. Үүний улмаас голын боолт нь Байгаль нуур руу урсдаг урсгалыг өөрчилж, хилэм загас, тул загас, омуль болон бусад төрлийн загасны шилжин хөдлөх замууд хаагдана. Байгаль нуурын биошүүлтүүр болох Сэлэнгэ мөрний бэлчир өөрчлөгдөнө. УЦС- ыг барих төлөвлөгөөний эсрэг байр суурьтай байгаа монголын экологчидтой бид нэгдмэл санаатай байгаа. 10-р сард тэд Монголын ЗГ ын эсрэг нилээд хэдэн арга хэмжээнүүдийг явуулсан.» гэж хэлсэн.

Монгол улсад нүүрсний Таван Толгой болон алтны Оюу Толгой орд томоохон газруудыг олборлож эхлээд байна. Үүний тулд ус болон цахилгаан эрчим хүч нэн шаардлагатай байгаа. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол улсын удирдлага Сэлэнгэ мөрөн дээр УЦС барьж, энэ голын урсгалыг ялимгүй хэсгийг Өмнөговь руу чиглүүлэхээр төлөвлөж байна.

Энэ тухай Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль хамгааллын хүрээлэнгийн захирал Арнольд Тулохонов ийн ярьж байна: « Сэлэнгэ мөрөн дээр аливаа байгууламж барих төслүүдэд би их сөрөг хандадаг гэж Арнольд Тулохонов ярьж байна. Сэлэнгэ, Байгалийн экологийн хувьд энэ нь муу үр дагавартай. Гэхдээ монголчууд өөрийн нутаг дэвсгэр дээрээ өөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд УЦС барих эрхтэй гэдгийг би ойлгож байна» гэж хэллээ.

Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр ”Шүрэн“ УЦС-ыг барьж байгуулах төслийг 2013 оноос эхлэж хэрэгжүүлэх ёстой. Монгол улсын өсөн нэмэгдэж байгаа уул-уурхай салбарыг ус, цахилгаан эрчим хүчээр хангахын тулд Дэлхийн өвийн хосгүй объектэд экологийн аюул занал учруулахгуй тийм хувилбарыг хэлэлцэх цаг хугацаа одоогоор байна.