Буриадын тээврийн прокурорын газар төмөр замын дагуу мал хяналтгүй явж байгаа болон төмөр зам хөндлөн мал туух нь төмөр замын тээврийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ. Энэ тухай мягмар гаригт Дорнод-Сибирийн төмөр замын тээврийн прокурорын газар мэдэгдэл гаргасныг “Интерфакс- иш татан уламжилжээ. 2012 оны 1-10-р саруудад Буриад улсын Дорнод-Сибирийн нутаг дэвсгэр дээр галт тэргэнд мал дайрагдсан тохиолдол 64 удаа гарчээ. Ихэнхдээ тохиодолд бод мал болон адуу байдаг аж. Нэг удаа галт тэрэгнд тэмээ дайрагдсан тохиолдол ч гарч байсан аж. Ихэнхи тохиолдолд байдлаас зайлсхийх боломж гардаггүйн улмаас адгуус мал амь үрэгддэг, харин зүтгүүрүүд сүрхий гэмтэл авдаг байна.

Тус замын өмнөд хэсгийн “Улаан-Үүд -Наушкийн” чиглэл онцгой түгшүүр бий болгож байгаа бөгөөд энд ийм тохиолдолууд олонтоо гардаг гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

Прокурорын газар орон нутгийн хүн амд хандан, гэрийн малыг хариулах болон туухдаа төмөр зам дээр мал дайрагдахаас сэргийлэхийн тулд холбогдох дүрэм журмыг мөрдөж байхыг уриалжээ.