Орос улс Газын зурвасын хямралын асуудлаар Ойрхи-Дорнодын “дөрвөлийг” нэн даруй хуралдуулах саналыг тавьлаа. Энэ тухай мягмар гаригт ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Камбож улсад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдэв. Лавровын үзэж байгаагаар, “хамгийн гол нь Израиль болон ХАМАС-ын хооронд түр эвлэрэлийн гэрээнд хүрэх нь чухал “. Орос улс арабын санал санаачилгуудыг дэмжиж байна гэж тэр хэллээ. Нөгөөтэйгүүр, НҮБ ын АЗ дээр Газын зурвасын болон израилийн удирдлагуудыг түр эвлэрэлийн гэрээ байгуулахыг Москва уриалж байна гэж дипломат хэллээ. Тэр нэмж хэлэхдээ, АНУ ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой хийсэн уулзалт дээр сирийн асуудлаар ярилцсан гэв. Лавровын хэлснээр, Вашингтон “анхаарлын төвд женевын тохиролцоо хэвээр байгаа” гэж АНУ ын Төрийн нарийн бигчийн дарга батлан хэлсэн гэв. Гэхдээ сайдын хэлснээр, тэдгээр нь “ямар нэгэн буулт хийсэн, хугацаа хязгаарласан ”аж. “Гэвч бид эдгээр нь огт үйлчлэхгүй гэдэгт итгэлтэй байна” гэж тэр цохон тэмдэглэв.