Израиль, ХАМАС-ын хоорондын сөргөлдөөнд улам олон гадаадын этгээд хамрагдаж байна. Египет,Тунис хоёр улс палестинчуудын эрх ашгийг хамгаалж байна. «Арабын хаврыг» тойрон нэгдэн нягтрасан лалын дахин Израилтьд цохилт өгөх ёстой гэж Катарын эмир мэдэгдэв. Гэвч Газын зурвас дахь мөргөлдөөн Иранд л бусдаас илүү ашигтай байна.

Израиль Иран улсыг дайрахад бэлэн байна гэж үздэг. Израилийн анхаарлыг ХАМАС-тай хийх тэмцэлд хандуулах нь мөн кампанит ажиллагааг хойшлуулна гэсэн уг гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргуулэх ажилтан Владимир Сажин тэмдэглэн хэлээд: «Ямар байсан ч Палестин Израилийн хоорондын зэвсэгт сөргөлдөөн Иранд ашигтай. Ухуулаг-суртал нэвтрүүлгийн талаар ч дан цэрэг -улс төрийн талаар ч тийм байна. Газын зурвсын байдал Ираны цемийн барилга байгууламжуудын эсрэг Израилийн байлдааны ажиллагааны эхлэлийг хойшлуулж байна» гэв.

Огт өөр хувилбар ч бий. Одоо Израиль Газад ойрын үед Иранд цохилт өгөх нөхцөлд өмнөд ар талынхаа аюулгуй ба уйдлыг хангаж байна гэж зарим этгээд үзэж байна. Саяхан болтол Иран ХАМАС-ын гол ивээн тэтгэгч байсан. Одоо Катар мөн үүргийг биелүүлж байна. Ираны ур нөлөө сулрав. Гэвч Ирантэй сайн харилцаатай булгууд Газад байгаа хийгээд тэдгээр Израилиэс Иранд цохилт өгвэл хариуд ажиллагаа явуулж мэднэ.

Гэвч ираны хучин зуйлээс гадна байлдааны ажиллагаа явуулж эхлэх шалтгаан ХАМАС хеделгеен ба Израильд байсан гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины судлалын тэнхимын доцент Николай Сурков хэлээд: «ХАМАС-ын дотоодын бодлого мөргөлдөөнийг хурцатгсан гэж үзэж байна. Израиль ч өөрийн ашиг сонирхолтой байж магадгуй. Хоёр тал байдал хурцдсан явдлаар завшиж, улс төрийн ямар нэг ур дунд хүрч мэднэ. Нетаньяху ирээдүйн сонгуулийн үүднээс ашиг олж, ХАМАС Изралильтэй тэмцэх шийдвэр төгс байгаагаа харуулна» гэв.

Энэ удаагийн мөргөлдөөн ХАМАС-ын «улс төрийн капиталыг» арвижуулах нь дамжиггуй. Махмуд Аббас болон ФАТХ НҮБ-ын хүрээнд Израильд дипломат замаар давшлах гэж байна. Палестиныг чөлөөлөх байгууллага Газын тойрны мөргөлдөөний уршгаар хохирох гол тал болж магадгуй.