Орос улсын Хабаровск хязгаарын “Советская гавань” боомт дээр гаалийн ажилтанууд болон хилийнхэн Коморын холбооны тугтай Lady Fox усан онгоцыг саатуулав. Тус хязгаар нутгийн Улсын аюулгүй байдлын удирдах газрын мэдэгдэлд өгүүлснээр, хөлөг онгоцон дээр дамын нефтэн бүтээгдэхүүнтэй нууц байсныг илрүүлжээ. Үзлэгийн явцад 100 орчим тонн дизелийн түлш ба 70 тонн мазут илрүүлжээ. Улсын аюулгүй байдлын газраас уламжилж байгаагаар, уг ачааг хятадын Тайсан боомтонд хүргэх ёстой байжээ.Тус газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, илрүүлсэн хохирлын нийт дүн 3,5 сая гаруй рубль байна.