МУ ын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнгөрсөн даваа гаригт БНАСАУ ын Ардын дээд хурлын төлөөлөгч Чой Тэ Бокийг хүлээн авч уулзав. Уулзалт Төрийн Ордны ёслолын өргөө цагаан гэрт боллоо. Уулзалтын үеэр Чой Тэ Бок Монгол улсын ерөнхийлөгчид БНАСАУ –ын удирдагч Ким Чен Ынээс мэнд хүргэжээ. Хоёр орны түүхэн харилцаа болон хамтын ажиллагаа үргэлжлэн, хөгжино гэдэгт найдаж байгаагаа Умард Солонгосын төлөөлөгч илэрхийлэв. Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн үгэндээ, монгол-солонгосын найрамдалт харилцааны тогтвортой хөгжилд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ, Монгол улс Солонгосын хойгийн байдлыг тогтвортой болгоход хүчин чармайлт гаргахад блэн байна гэж цохон тэмдэглэв. Өмнө нь мэдээлж байснаар, БНАСАУ болон Япон хоорондын харилцааг цаашид хэвийн болгох зорилгоор Улаанбаатар хотноо хоёр улсын төлөөлөгчдийн ажлын яриа хэлэлцээр явагдсан юм.