Израиль Газын зурваст 24-48 цагийн түр эвлэрэлийн гэрээнд хүрэх сонирхолтой байгаа тухай мягмар гаригийн шөнө израилийн радио уламжлав. Мэдээллээс үзвэл, ийм санал нь израилийн болон ХАМАС хөдөлгөөнийхний хоорондын шууд бус оролцоотой яриа хэлэлцээн дээр яригджээ. Уг яриа хэлэлцээ нь Каирт Египтээр зуучлуулан явагдаж байна. Израилийн үзэж байгаагаар, түр эвлэрэлийн дүнд байлдааны галыг бүр мөсөн зогсоох тухай асуудлуудыг хэлэлцэж болох аж. Израилийн ХМХ -үүдийн тайлбаруудад энэ тухай тэмдэглэхдээ, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху ийм саналтай “нэгдэх талтай” гэжээ. Нөгөөтэйгүүр, израилийн арми нь Газын зурвас руу нэвтрэх хуурайн замын ажиллагаанд бэлтгэсээр байна. Зурвасын хилүүдэд 40 мянга орчим цэргүүдийг татаж авчраад байна. Тэд байлдааны бэлэн байдалд байхын зэрэгцээ удирдлагынхаа улстөрийн шийдвэрийг хүлээж байна.