НҮБ–ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун энэ долоо хоногт Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзалт хийнэ. Тэд Израиль болон Газын зурвасын ХАМАС хөдөлгөөний хоорондын мөргөлдөөнийг зохицуулах арга замуудыг хэлэлцэнэ. Даваа гаригт Пан Ги Мун Газын зурвасын хүчирхийллийг намжаах асуудлаар Каирт ирж Египтийн ерөнхий сайд Хишам Кандил болон АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай уулзалт хийнэ. Нөгөөтэйгүүр, НҮБ ын АЗ- ийн даваа гаригийн үдшийн израиль-палестины асуудлаар хийсэн хуралдаан амжилтгүй болжээ. АНУ мэдэгдэлдээ, Газын зурвасын байлдааны галыг зогсооход чиглэгдсэн хүчин чармайлтыг унагаах гэсэн аливаа үйл ажиллагаанд саад учруулах болно гэжээ. Мягмар гаригт арабын орнуудын галыг зогсоох тухай өргөн барьсан саналыг хүлээж авах, эсэхээс үл шалтгаалан тогтоолыг бүрэн хэмжээгээр нь хүлээж авахыг шаардах болно гэж Орос улс анхааруулав. АНУ арабын төсөл дээр хаалт тавьж магадгүй юм. Вашингтон нь өрнөдийн бусад орнуудын адил арабын төсөлд Израилийн нутгийг палестины цэргүүд пуужингаар буудсан тухай өгүүлээгүй гэдэгт түгшиж байна. НҮБ ын АЗ дахь өрнөдийн бүх орнууд Изариаль нь өөрийгөө хамгаалах эрхтэй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, ЕХ сүүлийнхээ мэдэгдэлдээ, Израилийн цохилтын улмаас Газын зурваст 100 гаруй хүн амь үрэгдээд байгаагийн улмаас уг цохилтуудаа хязгаарлахыг уриалжээ. НҮБ -ын АЗ- ийн дэргэдэх Палестины төлөөлөгч Рияд Мансур Палестины Үндэсний засаг захиргаа НҮБ –ыг ямарч арга хэмжээ авахгуй байгаад улам бүр сэтгэл дундуур байна гэж цохон тэмдэглэв.