НҮБ –ын Аз ийн дэргэдэх ОУ- ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин гаргасан мэдэгдэлдээ, Орос улс Газын хурвасын хямралыг зохицуулах асуудлаар тогтоол санал болгоход бэлэн байна гэв. Уг баримт бичиг нь гурван хэсгээр бүрдэнэ гэж НҮБ –ын Нью-Йоркийн төв байранд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Үүнд дэглэмийг тогтоохын тулд байлдааны галыг нэн даруй зогсоохыг уриалсан аж. Түүнчлэн Орос улс байдлыг энхийн замаар болон улстөрийн аргаар зохицуулах гэсэн олон улсын болон бүс нутгийн хүчин чармайлтуудыг дэмжиж байна. Төслийн гуравдугаар хэсэгт израиль болон палестины хоорондын яриа хэлэлцээг сэргээхийг уриалжээ. Хэрэв АОЛ- ийн өмнөөс Марокко улсын өргөн барьсан мэдэгдэлийг хүлээн авахгуй бол Орос улсын бэлтгэсэн төслөөр АЗ санал хураалт явуулна. Энэ тухай Чуркин даваа гаригт палестины байдлаар хоёр удаа хийсэн АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдсэн. АЗ нилээд хэдэн цагийн турш өнгөрсөн долоо хоногт Газын зурвасын асуудлаар өргөн барьсан төслийг хэлэлцсэн. Чуркины ярьж байгаагаар, орос улсын тогтоолын төслөөр мягмар гаригт юм уу, лхагва гаригт нью-йоркийн цагаар 15:00 санал хураалт явагдаж магадгүй аж. Нөгөөтэйгүүр, израилийн нисэх хүчин мягмар гаригт Газын зурвасыг дахин бөмбөгджээ. Исламын үндэсний банкны байрыг бөмбөгдсөний улмаас дөврөн хүн шархаджээ. Өнгөрсөн шөнө пуужингийн шинэ буудлагын хариуд израилийн нутгийг бөмбөгджээ. Офаким суурингийн орчимд пуужингууд дэлбэрсэн боловч, хохирол амсаагүй байна. Франс пресс агентлагийн мэдээлж байгаагаар, 11-р сарын 14-19 ний хооронд Газын зурваст 101 хүн амь насаа алджээ. Тэдгээрийн 24 нь өнгөрсөн даваа гаригт амь үрэгдсэн байна. Палестины буудлагын улмаас Израильд гурван хүн амь үрэгдэж, 50 гаруй хүн шархаджээ.