Гаригууд ч бас “өнчирдөг” байна. Тэд түнэр харанхуй дунд ганцаараа тэнэж явдаг байна, учир нь тойрон эргэлдэх однууд ойр хавьд нь байдаггүй юм. Гавайн арлуудад байдаг хэт ягаан туяаны телескопын тусламжтайгаар европын одон орон судлаачид бараг л үзэгдэхгүй мэт ийм нэгэн гаригийг илэрүүлсэн байна. Энэ тэнэмэл гаригийг Чили улсын ууланд байдаг одон орны судлалын төвийнхөн илүү нарийн судалжээ.

Энэ гариг нь чөлөөтэй нисэж яваа хамгийн ойр огторгуйн эрхэс юм. Түүнд хүрэхэд 100 гэрлийн жил шаардлагатай юм. Хэрвээ тэр өөрийн ододын системд бий болсон бол яагаад түүнийгээ орхисон юм бол? Огторгуйн механизмд ийм зүйл зөндөө гардаг юм гэж МУИС-ийн Штернбергийн нэрэмжит одон орны хүрээлэнгийн асторфизикч Владимир Сурдин тэмдэглээд

«Хэрвээ манай гаригийн системд хэд хэдэн томоохон гаригууд өөр хоорондоо өрсөлдөж өөрийн байраа цэвэрлэж байдаг бол Нарны системд энэ үүргийг Юпитер голлож, Сатурн бага зэрэг гүйцэтгэдэг юм. Харин зарим системүүдэд хэд хэдэн Юпитерууд байдаг ба бүгдэд нь байр тэр болгон олддогүй байна. Тэр үед арай бага жинтэйгээ өөрийн системээсээ хөөн гаргадаг байна. Иймэрхүү алдагдсан гаригийг олохгүй маш удаж байгаа юм. Учир нь тэдгээр нь ододоос алс хол зайд түнэр харанхуйд байдаг учир харагддаггүй юм. Харин сүүлийн үед л хэт ягаан туяаны телескопууд гарсны хүчээр тэдний өөрсдийнх нь дулааны ялгаралтаар нь илэрүүлдэг боллоо» гэлээ.

Зураг дээр энэ объект маш бүдэгхэн цэнхэр цэг мэт харагдаж байна. Цэнхэр өнгө нь атмосферийн метаныг илэрхийлж байгаа юм. Ойролцоо үнэлгээгээр дахин нээсэн энэ эрхэсийн жин нь Юпитерээс 4-7 дахин хүнд юм. Энэ олдоод байгаа “тэнэмэлийн” гадаргуу дээрх температур нь цельсийн 430 градус юм. Астрофизикч Владимир Сурдин ярихдаа:

«Температур асар өндөр учраас энэ аврага гариг дээр амьдрал байхгүй гэдэг нь тодорхой. Харин ийм аврага гаригуудыг байнга дагалдаж байдаг дагуул гариг дээр нь амьдрал байж болох юм. Жишээ нь, манай Нарны системийн аврага том Юпитер, Сатурн гаригуудын дагуул гаригууд дээр нилээд тааламжтай нөхцөл байгааг бид харж байгаа шүү дээ» гэж тэр хэллээ.

Чөлөөтэй хөвж яваа гаригуудын дагуул гаригуудын дулааны эх үүсгэвэр нь хэд хэд байж болно гэж эрдэмтэн ярьж байна. Шатаж буй гаригийн хэт ягаан туяаны цацраг, мөн хүчтэй соронзон орны хүчээр түүний газрын хэвлийд нь дулаан гэгч үүсдэг юм. Эцсийн эцэст аврага том гаригийн татах хүч нь гаригийн дотор хэсгийг байнга хөдөлгөж байгаагаас үүссэн дулаан зэрэг хөөрөх хүчин юм.

Ийм байдал Юпитер, Сатурн гаригуудын дагуулууд дээр ажиглагддаг юм. Түнэр харнхуйд байгаа гаригуудын дагуулуудыг бид олж харах боломжгүй юм. Тэгээд эдгээр гаригууд нь өөрсдөө арай гэж харагдаж байгаа юм. Одоогийн байдлаар 10 хүрэхгүй ийм гаригуудыг нээгээд байна.

“Тэнэмэл гаригууд” нь гадуур зүйл бус зарчмын зүйл учир тэднийг тэнгэрийн эрхэсийн онцгой ангилалд багтаахад бэлэн байна. Зарим нэгэн бүтээлүүдэд тэднийг жирийн гаригуудаас ч олон байх гэсэн санаа гарсан байна. Хэрвээ тийм бол зөвхөн Тэнгэрийн заадас дотор сансарын “өнчингүүд” хэдэн тэрбумаараа байгаа байхдаа.