Стратегийн зориулалттай пуужинт цэргийн авсаархан цогцолбор \СЗПЦ\ шинэ технологоор өөрийгөө нууцлана. Хөөргөгч төхөөрөг мэтээр өөрийгөө харуулж чадах инженерийн машин ирэх жил тус цэргийн зэвсэглэлд орох болно.

Байрлалд байгаа пуужингийн цогцолборуудын хөдөлгөөнийг шинэ машинууд нууцлах чадвартай юм. Тэдгээр нь бодит мөрийг арилгаж хуурамч байрлал болон объектуудад очих хуурамч мөрийг бий болгох юм. СЗПЦ-ийн интернетийн блогт энэ машинуудын фото зургийг тавьсан байна.

МИОМ 15М69 маркын энэ машинийг 7 хүнтэй баг жолоодох юм. Эдгээр машинууд нь “Ярс”, “Тополь-М” авсаархан пуужингийн цогцолборуудтай хамтран болон бие даан даалгавар биелүүлэх юм байна. Машин бүр нь хуурамч мөр гаргах газар тэгшлэгч буюу грейдерийн иж бүрдэлтэй бөгөөд пуужин хөөрөгч төхөөргийн харааны болон дулааны хэмжигдэхүүнийг дууриалгасан тусгай чингэлэгтэй юм.

Нэг ийм цогцолбор пуужин хөөрөгч 6 төхөөрөгтэй бүхэл бүтэн дивизионыг орлон харуулах юм. Одоо зэвсэглэлд байгаа пуужингуудыг нууцлах шаардлагатай гэдэгт “Цэргийн бие даасан тойм” хэвлэлийн газрын Виктор Литовкин итгэлтэй байна.

«СДЗ-ийн 3 дахь гэрээн дээр хөдөлгөөнт пуужингийн цогцолборын байршлын районыг 50 хавтгай дөрвөлжин километр гэж заасан юм. Харин нарийн солбилцолыг заагаагүй юм. Учир нь америкчууд даяарчлалыг хамарсан хурдан цохилтын системийг хөгжүүлж байгаа ба цөмийн цэнэгт хошуугүй ийм пуужин 4000 гаруй байгаа ба тэдгээр нь манай стратегийн цөмийн тогтоон барих хүчинд цохилт өгөхийг үгүйсгэхгүй байгаа юм. Пуужингийн цогцолборуудаа ийм цохилтонд өртүүлэхгүйн тулд ингэж нууцлах шаардлагатай байгаа юм» гэж тэр ярилаа.

СЗПЦ-ийн нэгдлийг дахин зэвсэглэх асуудал төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. БХЯ-ны мэдээлж байгаагаар 9 сар гэхэд СЗПЦ-ийн дөрөвний нэгийг тав дахь үеийн тив хоорондын баллистик пуужинтай “Ярс”, “Тополь-М” пуужингийн цогцолбороор зэвсэглээд байна.