Израиль ба палестины бүлгүүд гал зогсоох асуудлаар одоогоор тохиролцож чадахгүй байна. Газын зурвасыг бөмбөгдөж, Израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар харваж байгаа нөхцөлд Каирт Египетийн зуучлалаар шууд бус хэлэлцээ хийж байна.

Израилийн цэргийн ажиллагаа эхлэснээр  95 палестин хүн амь үрэгдээд байна. Хүүхэд,эмэгтэйчүүд олноор хэлмэгджээ. Мөн гурван израиль хүн бас амь үрэгдсэн юм.

Израилийн элч төлөөлөгчийн палестины бүлгүүдтэй Египетийн зуучлалаар хийж буй хэлэлцээний зорилго нь цуст ажиллагааг зогсооход оршино. Катар, Түрк улсууд хэлэлцээнд нэгдэж, бүх үйл ажиллагаагаа Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсийн зуучлалаар уялдуулан зохицуулж байна.

ХАМАС бусад бүлэгтэй хамт Газын зурвасыг бүслэхээ больж, галаа зогсоож, удирдагчды нь тусад нь устгах ажиллагааг эцэслүүлэхийг шаардаж байна. Өөрийн хариуд Израйль 15 жил ба түүнээс урт хугацаагаар гал зогсоож, Газын зурваст зэвсэг нийлүүлэх, израилийн хилчдийг дайрах ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна.

Оросын шинжээчид гал зогсоох хэлэлцээр байгуулах бодит боломжийн талаар өөр өөр саналтай байна. Оросын Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн шинжээч Ажар Куртов хэлэхдээ

«Гал зогсоож болох нь дамжиггүй. Гал зогсоох нь талуудын бүрэн хэмжээт хэлэлцээний урьдчилсан болзол болдог. Улс төрийн арга хэрэгслээр шийдвэрлэж үл болох асуудал палестин-израилийн харилцаанд алга. Иймээс гал зогсоож болзошгүй гэж үзэж байна гэлээ.

Талууд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоож чадах уу гэсэн асуултад Стратегийн үнэлгээ, шинжлэлийн хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко хариулан хэлэхдээ

«Үгүй, чадахгүй. Палестинд ХАМАС-т захирагдахгүй бүлэг олон. ХАМАС-ыг гол буруутан хэмээн үзэж мэднэ. Гэвч үнэн хэрэг дээр тийм биш. Газын зурвас бутрасан учир бүгд гал зогсоохгүй. Ийм нөхцөлд  гал зогсоох тухай ярихад эртдэнэ» гэв.

Израилийн эрх баригчдаас 36 цагийн дотор биелүүлэх шаардлагыг ХАМАС хөдөлгөөнд тулгав. Энэ завсар Газын зурвасаас Израиль руу пуужин харвахаа болихгүй бол цэргийн ажиллагааг өргөжүүлнэ гэж Израилийн сангийн сайд Юваль Штайниц мэдэгдэв. Шинжээчид Израилийн цэргийн ажиллагааны төлөө АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдэлд анхаарал тавьжээ. Энэ ажиллагаа өөрийгөө хамгаалахтай холбоотой гэж тэрээр үзэж байна.

«Харийн нутгаас иргэдий нь пуужингаар хүчтэй харвасныг тэвчих нэг ч улс дэлхийд үгүй. Бид бүс нутагт идэвхтэй ажиллагаа явуулж байна» гэж Обама хэллээ.

Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби болон сайд нар маргааш Газын зурваст эв санааны нэгдлийн айлчлал хийнэ. Каирт Арабын орнуудын холбооны гишүүн улсуудын ГХ-ийн сайд нарын онцгой хуралдаанаас төлөөлөгчдийг тийшээ явуулах шийдвэр гаргажээ. Мөн түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ойрын үед бүс нутагт хүрэлцэн очно.