Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН-ы гишүүн орнуудын тэргүүнүүд өчигдөр оройн хамтарсан хуралдаан дээр АСЕАН-ы орнуудын эдийн засгийн нэгдсэн нийгэмлэг байгуулах асуудлыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан байна. Нийгэмлэгийг байгуулах хүртэл шаадлагатай зохих баримт бичгүүд болон хууль эрхийн актуудыг бэлтгэх шаардлагатай байгаа тул ийм шийдвэр гаргасан гэж өнөөдөр Камбоджи улсын ГХЯ-ны мэдээлэлийн департаментийн нийтлүүлсэн мэдээлэлийн хуудсанд өгүүлсэн байна. АСЕАН-ы Эдийн засгийн нэгдсэн нийгэмлэг байгуулсныг зарлах тов нь 2015 оны 1-р сарын1-нээс 2015 оны 12-р сарын 31-ний хооронд гэж баримт бичигт заасан байна. АСЕАН-ы орнуудын төрийн тэргүүнүүдийн болон тэдний яриа хэлэлцээний түншүүдийн хоорондох жил бүрийн дээд хэмжээний уулзалт энэ өдрүүдэд Камбоджи улсын нийслэл Пномпеньд болж байгаа юм. Энэ жил Камдоджи улс АСЕАН-ыг даргалаж байгаа юм.