Оросын теле харилцаа холбооны “Ростелеком” томоохон компани монголын холбооны дотоод зах зээлийн 25%-ийг эзлэхээр төлөвлөж байна. Орос, Монгол улсуудыг холбох хилийн залгалтын өөрийн хэсгийн үндсэн ажлаа дуусгаснаа тус компани саяхан зарлалаа. Хиагт, Алтанбулаг хил дамжсан залгалтын тухай ярьж байгаа юм. “Ростелеком” Монгол улсын хил хүртлэх өөрийн холбооны шугамыг барих, монголын “Мобиком” компани Орос улсын хил хүртлэх хэсгээ барихаар тохиролцсон юм. Энэ хоёр холбооны шугамыг ийнхүү холбосноор Монгол улсын иргэд өндөр хурдтай интернетийг ашиглах боломжтой болох юм гэж тус компанийн хэвлэлийн албаны төлөөлөгч тайлбарласан юм.

«Хил дамжсан залгалт хийх нь эхний ээлжинд монголын оператор компанийг ихээхэн хурдтэй интернетэд хүртээмжтэй болгох юм. Монголын холбооны зах зээлийн хэрэглээнээс хамаараад “Мобиком” компани өөрийн хэрэгцээний хэмжээгээр сувагуудыг түрээслэж болох юм. Хил дамнасан холболт нь “Ростелеком” компанийн үндсэн сүлжээнд холбогдох бөгөөд Орос, Монгол улсуудын хооронд шууд холбоотой болох юм. Энэ хил дамнасан холболтыг “Ростелеком”, “Мобиком” компаниуд Монгол улсыг Европ, Япон, АНУ-тай холбох холбооны сувгууд гаргаж өгөхөд ашиглах юм» гэж тэр ярилаа.

Оросын “Ростелеком” компаниар дамжуулан дээрх улсуудтай Монгол улс холбогдох нь тус компанийн даяарчлалыг хамарсан төслийн нэг хэсэг нь болох юм. Холбооны хил дамнасан гаргах чадвар, өндөр хурдтай “Европ-Ази”үндсэн шугам нь ОУ-ын нутгаар дамжин Европыг Хятад, Япон улсуудтай холбож байсан юм. Монголын маршрут нь дамжин өнгөрөх үйлчлүүлэгчид гэгчидэд ихээхэн сонирхолтой байх болно гэж“Ростелеком” компани тооцож байгаа юм. Урьд нь “Мобиком” компани зөвхөн хятадын Чайна Телеком, Чайна Юником компаниудтай л хил дамнасан холболттой байсан гэж “Ростелеком” компани мэдээлсэн байна.