БНАСАУ-ын залуу удирдагчийн тухай эмхтгэлийн анхны номыг тус улсад хэвлэн гаргажээ. Тухайлбал жолоодогч багаасаа буудаж, машин жолоодож сурсан хийгээд дипломат, цэргийн авьяас билигтэй гэж номд өгүүлжээ. Ойрын үед ийм хэдэн ном хэвлэгдэн гарна. Ким Жон Уны эцэг Ким Жон Ирийг магтсан 70, өвгөн аав БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенд зориулсан 100 ном гарсан билээ. Ким Жон Унд зориулсан магтаал, түүний хөрөг бүхий тэмдэг түүнчлэн их удирдагчийг тойрон нягтрах тухай уриа лоозон Умард Солонгост бий болсон байна.