Хятад улсаас хүрээлэн буй орчинд хяналт тавих, гай гамшгаас сэрэмжлэх хиймэл дагуулаа тойрог замд гаргав.Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар хиймэл дагуулыг хойд Шаньси мужийн Тайюань сансрын хөлгийн буудлаас хөөргөв. Сансрын аппарат хятадын мөн ангилалын бүр 3 дахь хиймэл дагуул боллоо.Тус хиймэл дагуулыг 2008 онд хөөргсөн бөгөөд одоо тойрог замд ажиллуулж байгаа урьдын хоёр аппаратаас техникийн талаар давуу байна. Шинэ хиймэл дагуулыг хөөргөсэн явдал экологийн байдлыг хянан шалгах, улс орныхоо нутаг дэвсгэрт гай гамшгийн тухай мэдээлэл цуглуулах боломжийг өргөжүүлж байна.