«Союз» жолоодлогот сансрын хөлгийн буулгах аппарат Казахстанд амжилттай буусан тухай Москва орчмын Нислэгийг удирдах төвийн тайлбарлагч мэдээллээ. Энэ төвөөс «Союз» буух ажиллагааг шууд нэвтрүүлэв. Оросын сансрын нисэгч Юрий Маленченко, НАСА агентлагийн телеелегч Санита Уилльямс, Японы JAXA сансрын агентлагийн сансрын нисэгч Акихико Хошиде нар ОУСС-аас дэлхийд буцаж ирэв. Тэд тойрог замд 126 хоног ажиллажээ. Багийн гишүүд хэвийн буусан гэж Нислэгийг удирдах төвийн тайлбарлагч эрэх-аврах албаны офицерийн мэдээллийг үндслэн уламжлав.