АНУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсон Барак Обама албан ёсны айлчлал хийхээр Мьянмад хүрэлцэн очсон тухай өнөөдөр америкийн «Нью-Йорк таймс» сонин мэдээллээ. Обама Мьянмын ерөнхийлөгч Тхейн Сейнтэй уулзахаар тус улсын томоохон Янгон (Рангун) хотод хүрэлцэн очив. Түүнчлэн тэрээр бирмын сөрөг хүчний тэргүүн Нобелийн энх тайвны шагналтан Сан Су Житэй уулзана. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн Мьянмад хийх анхны айлчлал юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Мьянмад үйл ажиллагаагаа сэргээх тухай Обама бодсон бололтой. Тус байгууллага ойрын хоёр жилд 170 сая долларын төсөвтэй байх болно. Тхейн Сейн эрх барьж, улс орондоо үндсэн өөрчлөлт гаргаж эхлэснээс хойш АНУ Мянмын хоорондын харилцаа сайжрав. 2012 оны 2-р сард АНУ-ын засаг захиргаа зарим нэг хориг тухайлбал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкыг оролцуулан олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад хамаатай Мьянмын эсрэг хэдэн хоригийг зогсоосон юм.