Хятадад авилгал нам, төр улсыг сүйтгэх хор уршигтай болж мэднэ гэж Си Зиньпин ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсноосо хойш анх удаа мэдэгдэв. Хятадад авилгалын асуудал улам хурцдаж байгааг олон баримт нотлон харуулж байна гэж Си Зиньпин саяхны 18-р их хурлын материалуудыг судлах асуудлаар хийлгэсэн УТТ-ны зөвлөлгөөн дээр мэдэгдэв. Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр нам дотроо сахилга,хууль зөрчсэнтэй холбоотой ноцтой хэрэг явдал улс төрийн зохисгүй тайлбар ба хүн амын дургүйцэл төрүүлэв. Хятадын засгийн бүх хэмжээнд авилгал, улсын хөрөнгө шамшигдуулах хэрэг явдалтай хатуу тэмцэхийг тэрээр уриалав. Си Зиньпин 11-р сарын 15-нд ХУ111 сонгуулийн ХКН-ын ТХ-ны анхдугаар бүгд хурал дээр ХКН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, мөн албан тушаалд Ху Зиньтаог орлосон юм.