Шашин,омгийн нэрд гарсан төлөөлөгчдийн хороог байгуулсан нь Тегеранд сири дундын яриа хэлэлцээний асуудлаар хийж байгаа бага хурлын анхны өдрийн үр дүн болсон юм. Тус хорооноос улс төрийн зохицуулалтад чиглэгдсэн хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах юм гэж Форумыг зарлан хуралдуулахыг санаачилсан Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи зарлан мэдээллээ. Сирийн дотоодын сөрөг ба аядуу бодлого баримтлагч 40 намын удирдагчид ба парламентын депутатууд болон омгийн тэргүүлэгчид түүнчлэн гадаадын 40 төлөөлөгч бага хуралд оролцож байна. Салехийн хэлснээр хямралт байдлаас эв зүйгээр гарахын төлөө тэмцэгчид Тегеранд цугларсан юм. «Засгийн газар гаднын оролцоо, хүч хэрэглэх ажиллагааг эсэргүүцэж байгаа бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна» гэж Үндэсний эвлэрэлийн асуудал эрхлэсэн сайд Али Хайдар мэдэгджээ. Тэрээр 11-р сарын 11-нд Дохад байгуулсан сөрөг, хувьсгалт хүчний Үндэсний эвслийн мөргөлдөөнийг цаашид гааруулах чиг бодлогыг буруушаав. Хейдарын хэлснээр яриа хэлэлцээ хийх улс төрийн замаар л хямралт байдлаас гарч болно.