Өнөөдөр Камбожийн нийслэлд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн улсуудтай түншлэлийг цаашид өргөжүүлэх асуудлыг эдгээр улсын жил дутмын уулзалтын хүрээнд хэлэлцэнэ. Оросын сайд Зүүн Азийн 7-р дээд хэмжээний уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын цаашдын хувьсал, хамтын ажиллагааны тодорхой салбарт хамтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын явцыг авч үзэх юм. Түүнчлэн олон улсын ба бүс нутгийн тулгамгдсан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтыг хөгжүүлэх санаачилгын тухай Пномпенийн тунхаглалыг батлана гэж Оросын ГХЯ мэдэгдэв. Түүнчлэн хумхаа өвчин газар авах аюулын хариуд ба хумхаагийн эсрэг эмийн бэлдмэлийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийн тухай Тунхаглалыг батлана.