Израиль,Палестин хоёр Египет улстай хамтран ажиллаж, Газын зурваст хүч хэрэглэх ажиллагааг зогсоох хүчин чармайлты нь дэмжвэл зохино гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ. «Гал нэн даруй зогсоохын тулд Египетийн бүх хүчин чармайлтыг дэмжихийг талуудад уриалж байна» гэж Дэлхийн байгууллагын хэвлэлийн албанаас тараасан Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэлд тэмдэглэжээ. «Мөргөлдөөнийг гааруулах нь бүс нутгийн хүн амыг зовоох уршигтай болох нь дамжиггүй.Ийм аймшигт хор холбогдолоос сэрэмжлэх нь зайлшгүй чухал» гэж Бан Ги Мүн тэмдэглэн хэллээ. Израиль, Палестины удирдагчидтай уулзаж, хүч хэрэглэх ажиллагааг зогсоохын тулд зохих хүчин чармайлт гаргахыг биеэчлэн уриалахаар ойрын үед бүс нутагт очно» гэж тэрээр мэдээлэв. Арабын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Бан Ги Мүн Ойрхи Дорнодоор түр айчлахаар 11-р сарын 20-нд мордоно. Тэрээр Иерусалим, Рамаллад айчлах төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Египетэд түр бууж болзошгүй.