Палестин Арабын орнуудын холбоонд хандан Газад израйлийн түрэмгийллийг зогсоох арга хэмжээнүүдийг хэлэлцэхийн тулд арабын орнуудын төр засгийн тэргүүн нарын зөвлөлгөөн нэн даруй зарлан хуралдуулах хүсэлт тавьжээ. Арабын орнуудын холбоонд суугаа Палестины байнгын төлөөлөгч Баракат аль-Фара ээлжит бус дээд хэмжээний уулзалт хийлгэх тухай албан ёсны мэдүүлэг байгууллагын нарийн бичгийн дарга нарын газарт явуулжээ. Өчигдөр энэ бүс нутгийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби палестины саналыг арабын бүх улсад танилцуулан мэдээлсэн юм. «Арабын орнуудын хоолбоо Палестинд улс төрийн төдийгүй нэлээд их хэмжээний эдийн засаг-санхүүгийн тусламж үзүүлэхээр Газын байдлыг хэлэлцэх арабын орнуудын дээд хэмжээний уулзалт ойрын үед хийлгэнэ» гэж Холбооны нарийн бичгийн дарга нарын газраас мэдээлэв. Израйль зэвсэгт бүлгүүд ба тэдгээрийн дэд бүтцийг устгах зорилгоор 11-р сарын 14-өөс Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж байна. Одоогоор ажиллагаагаа алсаас халдах арга хэмжэгээр хязгаарлаж байна. Гэвч хуурай замын цэрэг нь Газын зурваст цөмрөн орж болзошгүй гэж Израйлийн эрх баригчид үзэж байна.