Израиль Газын зурвасыг ахин бөмбөгдэж эхлэв. Хотын зүүн хэсэгт орон сууцны байшинг бөмбөгдсний уршгаар гурван ам бүлтэй айл түүний дотор 5 настай хүүхэд амь үрэгдсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Газын зурваст израйлийн цэргийн ажиллагаа эхлэснээс хойшхи зургаан өдөрт энд 85 хүн гол төлөв хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгджээ. Шаантаг газрыг хяналтдаа авсан ХАМАС хөдөлгөөний бүлгүүдээс израилийн нутагт дэвсгэрийг пуужингаар буудсны хариуд тус улс нисэх онгоцноос цохилт өгч эхлэв. Өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн байлдан дайтаж байгаа хоёр талд хандан гал нэн даруй зогсоохыг уриалав. Израилийн төлөөлөгчид ХАМАС хөдөлгөөнтэй хэлэлцээ хийхээр Египетийн нийслэл Каир хотноо очив. Ойрын өдрүүдэд гал зогсоохоор тохиролцож болзошгуй гэж тус хөдөлгөөний төлөөлөгч мэдээллээ. Израилийг пуужингаар буудах ажиллагааг бүрэн төгс зогсоох нь Газын зурвасыг бөмбөгдөхөө болих цорын ганц болзол мөн гэж Израилийн ГХЯ-ны тэргүүн Агвидор Либерман мэдэгдэв.