Каирт Газын зурваст гал зогсоох асуудлаар хийж байгаа хэлэлцээ шийдвэрлэгч үед шилжсэн тухай өнөөдөр ФАТХ-ын ТХ-ны олон улсын асуудал эрхлэсэн гишүүн Набиль Шаат «Маан» агентлагад мэдэгдлээ. Өчигдөр Каирт тэрээр ХАМАС-ын УТТ-ны тэргүүн Халед Машаалтай уулзсан байна. Израиль палестины фракцуудын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, өөрийн болзол тавьж байгаа учраас ойрын үед гал зогсоох араггүй гэж Маашаль үзэж байна.

Тухайлбал Газын зурвасыг хяналтдаа авсан ХАМАС зурвасыг бүслэхээ больж, израилийн армийн цөмрөн орох ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Өөрийн хариуд Тель-Авив урт хугацаанаар гал зогсоож, пуужингийн буудлагыг нэн даруй зогсоохыг шаардаж байна. Түүнээс гадна халдах ажиллагааны тухай мэдээлэл авбал зэвсэгт бүлгүүдийг хөөж мөрдөх болзол тавьжээ. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси л гал зогсоох тохиролцооны улс төрийн батлан даагч болох ёстой гэж Израйль үзэж байна.

Болзолыг хоёр-гурван хоногийн дотор биелүүлэхгүй бол өргөн хүрээтэй дайн хийж эхлэнэ гэж Израилийн удирдлагааас айлган сүрдүүлжээ. ФАТХ-ын ТХ-ны гишүүний тэмдэглэсэнчилэн ХАМАС-ын удирдагч «израилийн түрэмгийллийн зогсоосны дараа» Египетийн зуучлалаар Палестины гал зогсоох асуудлаархи дотоодын яриа хэлэлцээ хийж эхлэхэд лалын хөдөлгөөн бэлэн байгааг мэдүүлэв.