Газын зурвас эвлэрэл эсвэл их дайны босгон дээр ирээд байна. Газын зурвас, Каир, Иерусалимаас бие биеэ үгүйсгэсэн зөрчилтэй мэдээллүүд ирсээр байна.Газын зурваст хүчирхийлэлийг зогсоох юм уу, эвлэрэл тогтоох нь өнөө орой юм уу, маргааш 11-р сарын 19-ний өглөө тодорхой болно. Мэдээлэлийн агентлагуудад палестины талын нэрээ хэлэхийг үл хүссэн төлөөлөгч энэ тухай мэдээлсэн байна. Египет улсын зуучлалтайгаар болж байгаа “маш нухацтай хэлэлцээр” завсарлагагүйгээр үргэлжилж байна гэж тэр хэлсэн байна. Израиль улс, Газын зурваст байгаа палестины удирдлага, ХАМАС хөдөлгөөний тэргүүнүүд хэн нь ч энэ мэдээлэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрөө ч үгүй, батлаа ч үгүй байна. Палестины мэдэгдэл гарснаас хойш нэг цаг орчмын дараа Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Газын зурваст явуулж байгаа цэргийн ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Израиль улсын цэргүүд газар дээрх ажиллагаагаа хэзээ ч эхлэхэд бэлэн байна гэж тэр хэлсэн байна.

Палестины төлөөлөгчийн хэлсэн үг Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийн хэлсэн үгтэй яв цав таарч байгаа юм. Тэрээр өчигдөр Каирт Түрк улсын ерөнхий сайд Тайип Эрдогантай уулзсан юм. Бид палестины ч, израилийн ч талтай харилцан холбоотой байна. Байдлыг зохицуулхын тулд маш идэвхи зүтгэлтэй ажиллаж байна. Тун удахгүй гал зогсоох тухай зөвшилцөөнд хүрч магадгүй гэсэн өчүүхэн бага ч гэсэн найдлага байна гэж египетийн ерөнхийлөгч ярьсан байна..

Израиль, палестины хэлэлцээрт Египет улс нэг бус удаа зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа ба түүний оролцоотойгоор ч эвлэрэл тогтоож байсан билээ. Тус агентлагын мэдээлж байгаагаар израиль болон египетийн тагнуулын байгууллагуудын төлөөлөгчид бямба гаригийн орой Синайд уулзсан байна.

Хэрвээ ХАМАС хөдөлгөөнд олон улсын баталгаа гаргаж өгвөл тус хөдөлгөөн эвлэрэхэд бэлэн байна гэж тус мэдээлэлийн агентлаг мэдээлсэн байна. Газын зурвасын засгийн газрыг тэргүүлж байгаа тус хөдөлгөөний тэргүүнд ганц Израиль улсын амлалт хангалтгүй юм. Энэ баталгааны тухай хэлэлцээрт амжилтт гаргахын тулд өнөөдөр Ойрхи Дорнодод Франц улсын ГХЯ-ны тэргүүн Франции Лоран яаран хүрэлцэн ирлээ. Түүний нэг өдрийн ажлын айлчлалын зорилго нь израилийн ажил хэрэг нэгт нөхөр Авигдор Либерман болон израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай уулзаж хэлэлцээр хийх явдал юм. Мөн Палестины үндэсний засаг захиргаа байрладаг Рамаллад зочлох юм.

Палестины газар нутгийн талаар баримтлаж байгаа бодлогоо Израиль улс өөрчлөж, хөршүүдийнхөө саналыг сонсож байх шаарлагатай байна. Өнгөрсөн жил болсон “арабын хавраас” хойш Ойрхи Дорнодод болсон эрс өөрчлөлтийг Израиль улс тооцож үзэхгүй байна гэж ЕХ-ны олон улсын харилцааны нэрт шинжээч Дэниель Леви үзэж байна: «Израилийн хувьд сорилт дуудлагууд одоо цэргийн чанартай бус юм. Израиль улс өнөөг хүртэл хөршүүдийнхээ хувьд баримтлаж байсан байр сууриа өөрчлөж чадах уу, үгүй юу гэдэгт асуудлын гол оршиж байгаа юм. Тэгэхдээ би энэ долоо хоног, энэ сар, энэ жилийн тухай яриагүй юм шүү. Би удаан хугацааны төлвийг л ярьж байгаа юм. Хэрвээ Израиль улс энэ харилцаагаа өөрчлөх чадваргүй бол тус бүс нутагт удаан хугацаагаар оршин тогтнох өөрийн улсынхаа ирээдүйн доогуур нь нүх ухаж байна гэсэн үг. Палестины газар нутгийг эзлэн түрэмгийлэх, палестинчуудын эрхийг хөсөрдүүлэх зэрэг хуучин аргаараа Израиль улс ажиллах боломжгүй болох юм. Дандаа л гартаа сэлэмтэй амьдрана гэж байхгүй биз дээ» гэж тэр ярилаа.

Өнөө орой юм уу, маргааш 11-р сарын 19-ны өглөө АОЛ-ийн төлөөлөгчид Газын зурваст ирнэ. АОЛ бямба гаригт Каирт шуурхай хуралдаан хийсэн юм.