Израилийн АЦХ урьд шөнө Газын зурвасыг бөмбөгдсний дараа хиймэл дагуулын “Аль-Кудс” телевизийн суваг нэвтүүлгээ зогсоосон байна. Энэ телевизийн сувгийн төв байр нь Ливанд байдаг юм. Тус телевизийн сувгийн офис байрладаг 11 давхар байшинд пуужин тусаж 6 сэтгүүлч шархадсан байна. Энэ удаагийн шөнийн бөмбөгдөлтөөс болж 2 палестин хүн алагдснаас нь нэг нь өлгийтэй хүүхэд байжээ. Хориос цөөнгүй хүн шархадсан байна. “Үүлэн багана” ажиллагаа эхэлснээс хойш энэ лхагва гаригт 47 араб хүн амь үрэгдсэн бөгөөд тэдний 70% нь энгийн иргэд гэж палестины төлөөлөгчид мэдэгдсэн байна. Газын зурваст байгаа дайнчдын зэвсгийн агуулах болон пуужин харвагчийн байрлалд Израилийн АЦХ цохилт өгсөөр байна. Энэ зурвастай хил залгаа нутагт израилийн хуурай замын цэрэг бөөгнөрч байгаа боловч дайрах тушаал одоохондоо өгөөгүй байна. Энэ агаарын цохилтын хариуд ХАМАС хөдөлгөөний зэвсэгт, дайнч “Иззэддин аль-Кассамын бригадууд” бүлэг өнөөдөр амиан хорлогч дайнч эдгээдүүдийг оролцуулсан кампанит ажлаа эхлэнэ гэсэн видео анхааруулгыг иврит хэл дээр телевизээр цацсан байна.