Оросын домогт найруулагч Эльдар Рязанов өнөөдөр 85 нас хүрч байна. Түүний нэрийг хүн бүхэн мэддэг бөгөөд кинонууд нь бүх ардын хайрыг татсан ч гэлээ тэрээр төрсөн өдрөө гэр бүлийнхнийхээ хүрээнд тэмдэглэж байна. ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Рязановт ойг нь тохиолдуулан баяр хүргэсэн байна. Найруулагч та манай домогт мастеруудын нэг билээ. Та бол манай улсын соёлын амьдралын түүхийн яруу тод хуудсуудын нэг, таны уран бүтээлүүд оросын киноны урлагыг баяжуулж өгсөн гэж баярын цахилгаан утсандаа ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна. ВГИК төгсснийхөө дараа Рязанов баримтат кино бүтээж байжээ. Хошин, хөгжмийн “Багт наадмын шөнө” кино нь түүний уран сайхны киноны анхны бүтээл нь болсон юм. Энэ кино 1956 онд дэлгэцнээ гарсан юм. Харамсалтай нь түүний дараа дараачийн бүх бүтээлүүдийг хориглосон юм. Жишээ нь, “Авто машинаас болгоомжил” кино нь хулгайн явдлыг өөгшүүлсэн, “Хувь заяаны эрхээр” кино нь архидалтыг сурталчилсан гэж түшмэдүүд үзсэн байна. Харин шүүмжлэгчдийн сайн шүүмжийн буянд эдгээр кинонууд нь дэлгэцнээ гарсан юм. Одоо найруулагчийн урын санд 30 гаруй кино байна. Рязанов бас телевизэд хөтлөгч хийж, ном бичиж, шүлэг тэрлэж амжсан юм. Тэрээр оросын болон олон улсын олон шагнал, одонгуудын эзэн юм.