Иванов мужид Ми-2 нисдэг тэрэгний ослын буултын үеэр нисгэгч, зорчигч хоёр амь насаа алдсан байна гэж ОХУ-ын ОБЯ мэдээлсэн байна. Энэ осол Октябрский суурингаас 6 км-ийн зайд болсон байна. Агаарын тээврийн ашиглалт болон хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. одоогийн байдлаар осол болсон газар ОБЯ-ны ажилтнууд болон мөрдөн байцаагчид ажиллаж байна. Болсон үйл явдлын нөхцөл байдлыг тогтооход чиглэгдсэн бүхий л үйл ажиллагааг мөрдөн байцаагчид явуулж байна.