Орос, Монгол улсуудын хооронд найрамдах тухай анхны гэрээнд гарын үсэг зурсны 100 жилийн ойд зориулсан дугуй ширээний ярилцлага 11-р сарын 22-нд Буриад улсад болно. Энэ ойд зориулсан баяр ёслолын ажиллагаа Монгол улсад 11-р сарын 3-нд эхэлсэн юм. “Ази тивийн хаалга-2012” олон улсын олон талт үзэсгэлэн Улаанбаатарт болсон юм. Оросын ШУС төвд энэ үзэсгэлэнгийн үзүүлбэрүүдийг дэлгэн үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар Буриад, Монгол улсууд эдийн засаг, улс төрийн нягт хэлхээ холбоотой болоод байна. Газар тариалан, аж үйлдвэрийн болон логистикийн кластерыг байгуулах нь бүс нутгийн хамтарсан төслийн нэг юм. Энэ төслийн дагуу 3600 тонн мах хадгалах хүчин чадалтай орчин цагын хөргөх комбинат барих юм. Визгүй дэглэмд үе шаттайгаар шилжих орнуудын жагсаалтанд Монгол улсыг орууулахыг Буриад улсын тэргүүн Вячеслав Наговыцин ОУ-ын ГХЯ-нд саяхан санал болголоо.