Газын зурваст “гэм зэмгүй хүүхдүүдийн” амь насыг хороосных нь төлөө Израиль улсыг хариуцлагад татах шаардлагатай гэж Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдагон мэдэгдсэн байна. Тэрээр бямба гаригт Каир хотод Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурситэй уулзсан юм. Яг энэ цаг мөчид АОЛ-ийн төв байранд эрэг хавийн шаантаг нутгийн байдалд зориулсан яаралтай хуралдаан хйиж байгаа ба түүний дүнгээр тус байгууллагын гишүүн орнуудын ГХЯ-дын тэргүүнүүд “Газын зурвас болон палестины ард түмнийг хамгаалах” уриалгыг дэлхийн хамтын нийгэмлэгт зориулан гаргах бололтой. Энэ хуралдаанд оролцогчид, өнөөдөр тус зурваст очих ёстой АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби тэргүүтэй сайд нарын төлөөлөгчдийн бүрэлдхүүнийг батлах ёстой гэж дипломат эх сурвалжаас мэдээлсэн байна. Пүрэв, баасан гаригуудад Тель-Авив болон түүний өмнө зүгийн дагуул хотуудыг Газын зурвасаас 3 удаа буудсан байна. Харин азаар хүний амь эрсдэж, эвдрэл сүйтгэл болсонгүй. Дайнчдын зэвсгийн агуулах болон пуужин харвагчийн байрлалд Израилийн АЦХ цохилт өгсөөр байна. Энэ зурвастай хил залгаа нутагт израилийн хуурай замын цэрэг бөөгнөрч байгаа боловч дайрах тушаал одоохондоо өгөөгүй байна.