Бээжинд Хятадын Коммунист намын / ХКН / 18-р их хурал болж өнгөрлөө. Үүний дараа болсон ТХ-ны анхдугаар Бүгд хурлаар Си Зиньпин тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Хагас жилийн дараа түүнийг БНХАУ ын даргаар зарлана. Нөхөр Сигийн ЗГ-ын ерөнхий сайдаар Ли Кэцян байх болно. Энэ хоёр ойрын арван жилд БНХАУ –ыг удирдана.

Дэлхийд томоохонд тооцогдох улс төрийн намын их хурал бараг долоо хоног үргэлжилж 11-р сарын 14 –ний лхагва гаригт ажлаа дуусгав. ХКН –ын их хурал хуралдахын өмнө шинжээчид Хятад улсыг мөн адил шинэчлэгдэх шаардлагатай болоод байгаа гэж байсан. Их хурлын ажлын ихэнхи хэсэг нь хэвлэлийнхнээс хаалттай хаалганы цааны явагдаж байлаа. Ингэхдээ сэтгүүлчдэд харуулж байсан зүйл нь тус нам шинэчлэл хийхэд бэлэн бус байна гэх бодлыг төрүүлж байсан гэж “Власть” сэтгүүлийн орлогч эрхлэгч Александр Габуев ийн ярьж байна: «Ер нь бол уг их хурал нь улигт их хурлуудаас ялгагдах юм үгүй байлаа. Нөгөө л нэг хаа сайгүй харагдах улаан өнгө, уйтгар гунигтай төлөөлөгчид . Энэ удаа илтгэл удтал үргэлжилсэн ч гэлээ, уйтгар гуниг арай бага байв, бас илтгэл нилээд шаардангуй санагдасан, учир нь нөхөр Ху Зиньтао тэтгэвэртээ сууж байгаа тул, түүнд өөрийн агуу байр суудлыг түүхэнд бэхжүүлж, өөрийн “шинжлэх ухааны онолыг “ ямар нэгэн байдлаар урагш хөдөлгөх хэрэгтэй биз дээ. Нөгөө л нэг “Интернационал” гэсэн үг, гэтэл үгийг нь хэн ч мэдэхгүй» гэж хэлсэн.

Дэн Сяопины үеэс Хятадад арван жил тутамд тус улсын удирдлага солигдодог уламжлал тогтоод байна. Шинэ удирдагч эхлээд Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болдог, үүнээс хойш хагас жилийн дараа тэр БНХАУ- ын дарга болдог. Ингэхдээ ирээдүйн төрийн тэргүүний нэр албан ёсоор зарлах намын их хурлаас хамаагүй өмнө тодорхой болсон байдаг. ХКН –ын 18 –р их хурал энэ утгаараа ямар нэгэн гэнэтийн бэлэг барьсангүй. Өмнө яригдаж байсанчлан, Си Зиньпинийг ерөнхий нарийн бичгийн даргаар зарлав. Ямарч л байсан Хятадын шинэчлэлийг тэр хийнэ гэж шинжээчид найдаж байна. Нөхөр Си Коммунист намын өмнөх үеийн удирдагчдаас үнэхээр ялгардаг. Хятадын жишгээр бол, тэр харьцангуй залуу, тэр 60 нас ч хүрээгүй. Гадна байдлаасаа хүртэл өрнөдийн улстөрчидтэй төстэй гэж хятадын стратеги судалгааны төвийн захирал Алексей Маслов ийн ярьж байна: «Энэ бол маш нүдэнд дулаахан, бас миний бодлоор бол хөгжилтэй хүн. Яагаад гэвэл, хятадын сонгодог удирдагчдын царай үргэлж төв төлөв байсан. Си нь ихэнхдээ европынхан шиг: хошигнох дуртай, нээлттэй, бүхэлдээ аятайхан харагдадаг юм» Гэж хэллээ .

Их хурлаар гаргасан шийдвэрээр УТТ-ны Байнгын хорооны /БХ/ шинэ бүрэлдэхүүнийг зарласан. Сонирхуулахад, өнгөрсөн бүрэлдээхүүний тоо 9 байсан бол, энэ удаа 7 хүнээр сонгожээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь өмнөх үеийн хоёр ерөнхий нарийн бичгийн дарга болох Зянь Зэмнь болон Ху Зиньтаогийн нарын тус бүрийн хүмүүсийг Байнгын хороонд татах гэсэн хүсэлтэй холбоотой аж. Нөхөр Зян “хаан хүү” нарыг буюу Мао Зедуны хувьсгалын баатрууд болон хамтран зүтгэгчдийн үр хүүхдүүдийн бүлгийг төлөөлж байна. Си Зиньпин ч гэсэн “хаан хүү”-д орж байгаа. Харин Ху Зиньтао нь “эвлэлийн гишүүдийн” бүлэгт буюу, тус байгуулагын хүчинд албан тушаал ахисан энэ бүлэгт харъялагдана. Засгийн эрхийг барих тэмцэлд “хаан хүү нар “ ялжээ. Байнгын хорооны долоон гишүүний тав нь “хаан хүү” байна. Ингэхдээ төрийн хоёрдахь хүн Ли Кэцян “эвлэлээс “төржээ.

Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ Си Зиньпин, БНХАУ болон Коммунист намын өмнө шийдвэрлэвэл зохих ёстой гол асуудлуудыг тодорхойлсон. Си Зиньпины хэлсэн үгэнд улаан шугамаар хятад үндэстний сэргэн мандалтын асуудал хөврөн явсан. Тэрбээр жирийн ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх болон тус улсын экологийн байдлыг сайжруулах нь чухал гэж цохон тэмдэглэсэн. Си Зиньпин мөн ХКН-ын дотор байгаа шийдвэрлэвэл зохилтой авилга, хүнд сурта болон хэлбэрдэх асуудлууд байгаа тухай сануулсан . Эцэст нь, хятадын эрх баригчид намын дотоод тэмцэлд бус, харин эдгээр зорилтуудад анхаарлаа төвлөрүүлнэ гэж найдах л үлдээд байна.