Камбодж улсын нийслэл Пномпень хотод 11-р сарын 19-20-нд болох Зүүн Азийн 7-р дээд хэмжээний ээлжит уулзалт болон Зүүн Өмнөд Азийн орнуудын ассоциацийн жил бүрийн уулзалтанд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров оролцоно. Дээд хэмжэний уулзалт дээр Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын \ЗАДХУ\ цаашдын хувьслын төлөв болон хамтын ажиллагааны тодорхой хүрээн дэх хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явц зэргийг дээд хэмжээний уулзалт дээр хэлэлцэх юм. Мөн олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдээлсэн байна. Уулзалтын дүнгээр ЗАДХУ-ыг хөгжүүлэх санаачлагын тухай Пномпенийн тунхаглал болон хумхаа өвчний тархалттай тэмцэх болон хумхаа өвчний эсрэг эм, эмийн бэлдмэлийн үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээний тухай тунхаглал зэргийг батлах юм. ЗАДХУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь АНД-н бүс нутгийн интеграцийн үйл явцад ОУ-ыг нэгтгэх үйл явцыг нэмэгдүүлэх чиглэл дэх чухал алхамуудын нэг юм гэж ОХУ-ын ГХЯ-н дээр онцлон тэмдэглэсэн байна. АНД-н бүс нутгийн орнуудын хоорондох бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх болон улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлэх үүднээс 2005 онд ЗАДХУ-ын механизмыг байгуулсан юм. Одоогийн байдлаар энэ форумд АСЕАН-ы 10 орон нэгдээд байгаа ба АНУ, Австрал, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Орос, Япон зэрэг улсууд яриа хэлэлцээний түнш болоод байгаа юм.