Израилийн цэргийн нисэх хүчин Газын зурвасын хойд хэсгийг урьд шөнө дахин бөмбөгдлөө. Агаарын цохилтоос болж хоёр палестин хүн амь насаа алдаж, 16 орчим хүн шархадсан байна. ОНХМХ-үүдийн байр байрладаг хэсгүүдийг бөмбөгдсөн ба Газ хотын энэ хэсэг нилээд эвдэрсэн байна. Зургаан сэтгүүлч шархадснаас нэгийнх нь хөлийг тайрчээ. Голаны өндөрлөгт байгаа израилийн байрлалыг буудсны хариуд израилийн их буучид Сирийн нутгийг бас буудсан байна. 2002 онд баталсан Израиль улстай харилцаагаа хэвийн болгох санал санаачлагыг эргэн харах шаардлагатай гэж АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн өчигдөр мэдэгдсэн юм. Палестины бүх асуудлын үндсэн хэсэг болсон израилийн эзлэн түрэмгийлэлийг үгүй болгох шардлагатай байна гэж АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби бас мэдэгдсэн юм. 1967 онд эзлэн түрэмгийлсэн газар нутгаас гарч явсан тохиолдолд Израиль улстай арабуудын харилцааг хэвийн болгоно гэж арабын санал санаачлагад заасан юм. Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси, Түрк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдагонтой хамтарсан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Израиль улс болон палестины ХАМАС хөдөлгөөний хооронд эвлэрэл тун удахгүй тогтоно гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэр галыг чухам хэзээ зогсоох тухай тодорхой товыг хэлээгүй бөгөөд “ямарч баталгаа” алга гэж мэдэгдсэн байна. Египетийн засгийн газар Израиль улстай ч, палестины талтай ч байнгын холбоотой байгаа гэж Мурси онцлон тэмдэглэсэн байна.