ОХУ-ын хойд хэсгийн Ямал-Ненецкийн автономит БНУ-ын нэгэн сургуулийн сурагчдын бүтээсэн шинэ бүтээл Малайзийн Куала-Лумпурт зохиогдсон роботуудын Олимпиадад шилдэгээр шалгарлаа.Энэ тухай тойргийн хэвлэлийн албанаас уламжилжээ. “Няня-робот” нь залуу эцэг, эхчүүдэд туслах зориулалттай бөгөөд хүүхдийг авч, бүүвэйлэн, хуурайлдаг аж. Оросын төлөөлөгчид төслийг хамгаалах явцад орос үндэсний хувцас өмссөн байв. Шинжээчид уг роботыг маш их сонирхож байв. Хүүхдүүд тавьсан бүх асуултуудад хариулж, Олимпиадын дүнгээр тэдний бүтээл хамгийн “бүтээлч, олонд хүрч чадсан “ангилалд шилдгээр шалгарчээ.Дэлхийн роботын олимпиадад Санк-Петербургийн өсвөрийн зохион бүтээгчид бас шагнал хүртлээ. Тэд хүүхэдтэй ярьдаг, лага ташиж тоглож чаддаг “Гретта” роботыг бүтээжээ. Нийт багийн оноогоор хүлээн авагч орон буюу Малайз улс шалгарчээ. Уг арга хэмжээнд нийт 56 баг оролцов.