60-аад оноос хойш анх удаагаа Японы сумо бөхийн холбоо Москва хотноо хүнд жингийн шилдэг бөхчүүдийн үзүүлэн тоглолтыг зохион явуулна. Тэд Оросын эрх баригчидтай үлдсэн зүйлүүдээр тохиролцож байна гэж Токиогийн ХМХ-үүд уламжилж байна. Тэдний үзэж байгаагаар, хоёр өдөр үргэлжлэх японы сумочдын дээд зиндааны “макуути” бөхчүүдийн тоглолтууд нь ирэх оны 6-р сард болох аж. Уг арга хэмжээний зорилго соёлын солилцоо болон хоёр улсын хоорондын харилцан ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байна. Японы тамирчдын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг нэрт сумоч Японы сумо бөхийн холбооны тэргүүн Китаноуми тэргүүлэх аж. Урьд өмнө сумочдын үзүүлэх тоглолтууд нь 1965 онд Москва, Хабаровск хотуудад зохиогдож байжээ. Ийм аялан тоглолтыг 80-аад онд төлөвлөж байсан боловч Чернобылийн АЦС дээр осол гарсны улмаас цуцлагдаж байжээ.