11-р сарын 21 нээс 12-р сарын 5 хүртэл Ташкентэд зохиогдох Олон улсын шатрын холбооны / FIDE/ Гран-при шатны тэмцээнд олон улсын хүчтэй 12 гроссмейстерууд оролцоно.Ташкентэд явагдах ФИДЕ-гийн Гран-при тэмцээнд Сергей Карякин, Борис Гельман, Руслан Пономарев болон хүчтэй бусад тамирчид оролцоно.

Тэмцээн нийт 11 үетэй байна. ФИДЕ-гийн шагналын сан Гран-при тэмцээний үе шат бүрт 170 мянган евро байх юм. Ташкентын ФИДЕ-гийн Гран-при тэмцээнийг дэлхийн 170 оронд шууд дамжуулан нэвтрүүлнэ.

Тэмцээний хүрээнд Узбекистаны өсвөр үеийнхний шилдэг шатарчид болон дэлхийн кпсдппнмф хүчтэй гроссмейстерүүдийн дунд мастер классууд явагдана.

Шатрын Гран-при шагнал зургаан үе шаттай бөгөөд хоёр жил үргэлжилдэг. Зургаан шатны дүнгээр гурван шилдэг шатарчин одоогийн дэлхийн аварга шатарчин Вишванатан Анандтай тоглох эрхийн төлөө өрсөлдөнө. 2014 онд дэлхийн аварга цолын төлөө тэмцээн болно. FIDE гийн Гран-при шагналын эхний шатны тэмцээн энэ оны 9-10 саруудад Лондонд зохиогдсон. Бусад шатны тэмцээнүүд 2013 онд Лиссабон, Мадрид, Берлин болон Парисд явагдана.