Египетэд бямба гаригт галт тэрэг, сургуулийн сурагчдын автобустай мөргөлдсөний улмаас 48 хүүхэд,нэг багш, жолооч амь үрэгджээ. Эмгэнэлт явдал Каираас өмнө зүгийн Асьют мужид болжээ. Автобусанд орон нутгийн шашны сургуулийн сурагч 4-6 насны 60 орчим  хүүхэд явж байжээ. Төмөр замын гарам хаалттай, анхааруулсан дохио дуугарсаар байхад тус автобусны жолооч үл тоон хөдөлгөөнөө үргэлжүүлсэн байна. Үүнээс хойш секундын дараа автобус зүтгүүрийн вагоны дугуйн дор хумигдан оржээ. Эмгэнэлт явдлын дараа тээврийн сайд Мухаммед Рашад аль-Матини огцрох өргөдлөө гаргажээ. Түүний дараа Египетийн төмөр замын тэргүүн бас огцорчээ.