Москва хотын төвийн Горькийн нэрэмжит соёл-амралтын хүрээлэнд Европд хамгийн том хиймэл мөсөн гулгуурын талбайг нээлээ. Энэ жил тус талбайн хэмжээг 18 мянган метр кв хүртэл нэмэгдүүлжээ. 2011 онд Горькийн паркийн мөсөн гулгуурын талбай 106 хоног ажиллахад хагас сая хүн ирж гулгажээ. Мөсөн талбайн орчимд тэшүүрийн дөрвөн прокат, уран гулгалтын сургууль, хоккейн талбай болон мөсөн дээрх бүжгийн хоёр талбай байрлажээ. Түүнчлэн, мөсөн талбайн орчимд тэшүүртэйгээ очиж үйлчлүүлэх боломжтой хэд хэдэн кафе ажиллаж байна. Мөсөн гулгуурын талбайн ажилтнууд өдөрт 13 мянга гаруй хүнд үйлчлэхээр тооцоолж байна. Европын хамгийн том мөсөн талбайд  москвагийнхан болон нийслэлийн зочид гийчид 3-р сарын 10-н хүртэл очих боломжтой.