ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэлдээ, Сирийн угсаатны болон шашны бүлэглэлүүдийн ирээдүйн улстөртэй холбоотой асуудлуудыг судлан үзсэнийхээ дараа Башар Асадын хувь заяаг хэлэлцэх нь зүйтэй гэж хэллээ. Орос-германы улс хоорондын зөвлөлдөх уулзалтын дүнд зориулан явуулсан хэвлэлийн бага хурал дээр Путин уг асуудалд хариу өгсөн юм. Үүнийг эсрэгээр хийн, Асадыг огцруулж, дараа нь үүгээр юу хийх вэ гэж бодох нь Сирид ливийн байдлыг давтсантай адил болно гэж тэр хэлэв. “Ливийн байдал юунд хүргэсэн нь тодорхой : тус улсын эдийн засгийг унагаж, дипломатуудыг хорооход тухайлбал, америкийн Элчинг хороосон, нэг үгээр хэлбэл, эмх замбараагүй байдалд хүргэсэн” гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Сирийн цэргийн мөргөлдөөн жил хагас үргэлжилж байна, НҮБ-ын гаргасан тоо баримтаар, 20-30 мянган хүн амь үрэгджээ. ЗГ-ын цэргүүдийн эсрэг гаднаас тусламж үзүүлж байгаа сөрөг хүчнийхэн тэмцэж байна.