Израйлийн хил болон Газын зурвас дээр хүчирхийлийн гал ноцсон явдал нь сирийн үйл явдлын улмаас мартагдаад байсан палестины асуудалд анхаарлыг дахин хандуулах гэсэн палестины нилээд хэдэн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй юм гэж Оросын ШУА-ны Дорно-дахины хүрээлэнгийн захирал Виталий Наумкин “Интерфакс”агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.Шинжээчийн ярьснаар, Израйлийг пуужингаар харвасан хариуцлагыг ХАМАС биш, харин “Исламын жихад” хүлээсэн байгаа. Түүнчлэн исламын лагерьт өрсөлдөгч бусад ямар нэгэн бүлэглэлүүд байж болзошгүй гэв. Тэрээр хэлэхдээ, Израйль Палестиныг НҮБ-ын ажиглагч орноор оруулахгүйг эрмэлзэж байна. Харин ФАТХ үүний төлөө тэмцэж байна. Магадгүй, хэн нэгэн ХАМАС болон өрнөдийнхний хоорондын харилцаанд гарч эхэлж байгаа нааштай үйл явцыг унагахаар зорьж байж болох юм.