АОЛ өнөөдөр Каирт Газын зурвасын байдал хурцадсантай холбогдуулан шуурхай хуралдаан явуулна. АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нар Газын зурвас руу хийж байгаа израилийн цохилтуудыг хэлэлцэхээр хуран цугларна. Израиль мэдэгдэлдээ, цэргийн томоохон ажиллагаа явуулах болсон тухайгаа зарласан. ХАМАС Түркийг Газын зурвас руу израйлийн цохилтуудыг зогсооход чиглэгдсэн дипломат хүчин чармайлтууд гаргахыг уриалсан. Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган Газын зурваст израилийн агаарын цэргийн хүчнийхний хисэн цохилтуудыг буруушааж, уг ажиллагааг Израйлийн парламентын сонгуулийн өмнөх улс төрийн маневр гэж нэрлэсэн. Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси израйлийн цэргийнхний агаарын цохилтуудыг эсэргүүцэж буйгийн тэмдэг болгож, өөрийн орны Элчин сайдыг Израйлаас татжээ.